Каунтри дуучин Минди Макриди таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Каунтри дуучин Минди Макриди таалал төгсчээ

АНУ-ын нэртэй каунтри дуучдын нэг Минди Макриди өчигдөр өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн талаар Арканзас мужийн шүүхийн төлөөлөгч Марти Мосс мэдээлжээ. Миндиг архи болон мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэн нь түүнийг өөрийгөө хорлоход хүргэсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм байна. Тэрээр 1995 оноос эхлэн хөгжмийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш таван цомог гаргасан байна. Дуучны цогцос Арканзасын Хибер-Спрингс хотод оршин суудаг түүний сайн найз Мелинда Гайлийн гэрийн ойролцоогоос олдсон хэмээн цагдаа нар мэдэгджээ.

Минди зургаан настай болон есөн сартай хоёр хүүтэй бөгөөд энэ сарын эхээр түүнийг хар тамхины эсрэг эмчилгээнд явж эхэлсэн тухай ойр дотныхон нь мэдээлсэн байна. Миндигийн 1996 онд сонсогчдын хүртээл болж байсан “Ten Thousand Angels” цомгийн “Guys Do It All The Time” уран бүтээл түүнд ихээхэн нэр хүнд, амжилтыг дагуулжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж