Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэнэ | News.MN

Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэнэ

Тавдугаар сарын 29-ний өдрийг НҮБ-ын цэнхэр дуулгатан буюу энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг энэ өдрийг манай улс ч мөн тэмдэглэх ажээ. Эл өдөр Сүхбаатарын талбай дээр Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. “Бид энхийг сахиулагчдаараа бахархаж байна” нэртэй нэгдсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр өгөх ажээ. Хэвлэлийн хурал МҮОНРТ-ийн мэдээллийн төвд маргааш 11 цагаас болох юм байна. Уг хуралд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон энхийг сахиулагчдын төлөөлөл оролцох юм байна.
Манай улсын Зэвсэгт хүчний хоёр офицер 2002 оны наймдугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн нь манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны тохиолдол боллоо. 2002 оны 12 дугаар сараас Баруун Сахар, 2005 оноос Судан, 2006-2008 онд Этиоп ба Эритрей, 2007-2009 онд Гүрж Улсууд дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар нийт 62 офицер үүрэг гүйцэтгээд байна. Түүнчлэн Ирак, Сьерра Леон, Афганистан, Чад зэрэг олон оронд  Монголын цэрэг дайчид энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа юм.

Д.Цэцэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-25 81.195.136.98

Чухамдаа энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсаас цэргийн албан хаагч анхлан хоёр офицер 2002 оны наймдугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэнээр эхэлсэн юм биш шүү Аль 1997 онд Монголын Зэвсэгт хүчнээс хурандаа МХүрлээ Олон улсын з****г хураах байгууллагад мэргэжлийн шинжээчээр шалгаран ажилласнаас эхтэй бөгөөд өнөөдөр тэнд монголын 2 офицер үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэж байна Иймд энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсаас цэргийн албан хаагч түүхэнд анхлан орсон огноог цаашид 2002 он биш 1997 он гэж үзэх нь зүйд нийцнэ гэдгийг хэлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж