Батлан хамгаалахын сайд ОХУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд ОХУ-д айлчилж байна

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ энэ сарын 17-21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр ОХУ-ын БХЯ-нд зочилж, тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К. Шойгутай уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцээ хийх юм байна.Энэ үеэр цөөнгүй чухал асуудлыг хөндөн ярилцах аж. Тухайлбал, Монголын Зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэл, техникээ шинэчлэхэд ОХУ-аас байнга тусламж авах, тус улсад суралцагсдын болон хоёр талын зочид төлөөлөгчдийн айлчлал, уулзалтын тоог нэмэгдүүлэх, ирэх жил Халхын голын дайны ялалтын ойн баярыг хамтран тэмдэглэх зэрэг асуудлаар ярилцах ажээ.

Мөн ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн  “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпораци болон мотобуудлагын тавдугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцахаар төлөвлөжээ. Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай Батлан хамгаалахын сайд уулзалт хийх юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж