Интернетээр худалдаа хийвэл сая сая тонн цаас хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Интернетээр худалдаа хийвэл сая сая тонн цаас хэмнэнэ

“PriceMinister.es” портал интернетээр дамжуулан худалдаа хийхэд жилд 300 сая тн. цаас хэмнэх боломжтой гэсэн тооцоо хийжээ. Энэ нь “online” худалдаанд бараа худалдсаны тасалбарын цаас хэрэглэдэггүй, цахим хэлбэрээр хийдэг тул ийм хэмнэлт гарах  юм байна.
Үүний жишээ болгон АНУ-ын Калифорни муж улсад интернетээр худалдаа хийх дэвшил нэвтрүүлснээр жилд 175 сая тонн цаас хэмнэж байгааг дурджээ. Хүмүүс өөрийн гэртээ сууж байгаад худалдаа хийх тул машин тэрэг хэрэглэн хотоор явж нүүрсхүчлийн хий ялгаруулан, агаар орчноо бохирдуулахгүй байх бас нэгэн сайн талтай гэнэ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж