Испанийн эрх баригчид өөрсдөө ч гэсэн бүсээ чангалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Испанийн эрх баригчид өөрсдөө ч гэсэн бүсээ чангалж эхэллээ

Испанийн  Засгийн газрын тэргүүн Хосе Луис Сапатеро сард 6515 еврогийн цалин авах болж байгаа нь сар бүр 1150 еврогоор буурч байгаа хэмжээ юм байна. Испани улсын төр, засгийн удирдагчдын цалингийн хэмжээг бууруулан багасгах тухай зарлиг Төрийн албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болж, ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.
Ерөнхийлөгч Хосе Луис Сапатеро жилд 91 982 еврогийн цалин авч байсан нь шинэ хууль хэрэгжиж эхэлснээр нэг жилд авах цалин нь 13 797 еврогоор буурч 78 185 евро болно.
Төр засгийн бусад удирдагчийн сарын цалин мөн нэгэн адил 10 хувиар буурах болсныг хуулинд заажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж