Говь нутгийг ойжуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Говь нутгийг ойжуулна

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан бүх нийтээрээ мод тарих уриалгыг дэмжиж говь нутгийг ойжуулах ажилд гадаадын хөрөнгө оруулагч нар гар бие оролцож эхэлжээ. Тэдний нэг болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” ХХК энэ жилийн биологийн нөхөн сэргээлтийн ажлаа эхэлж, Овоот толгой нүүрсний уурхайн орчимдоо мод тарьжээ. Уурхайн тосгоны ногоон байгууламжид хайлаас, голт бор, агч, тавилгана зэрэг 600 гаруй мод, замын хажуугаар болон нүүрсний агуулахын салхины хамгаалалтын зурвас болгож хайлаас, сухай, жигд зэрэг 2000 мод тарьсан байна. Түүнчлэн  нутгийн иргэдтэй хамтран Сухантын гол дахь ногоон зурвасыг хоёр га-гаар өргөжүүлэн 5000 модны суулгац ургуулж байна. Тус компани энэ жил намрын тарилттайгаа нийлээд нийт 17000 мод тарихаар төлөвлөжээ. Үүнд нутгийн байгалийн үзэсгэлэнт газар болох Хайлаастын хөндий, булаг шандын эхийг хамгаалах болон загийг үрээр тарих, малын тэжээлийн ургамал тариалах зэрэг ажлууд хамрах юм. Нөхөн сэргээлтийн ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор гүйцэтгэнэ.

Зураг 1. Ажилчдын хотхоны дэргэд гацуур тарьж байгаа нь

 
Зураг 2. Хүлэмжинд заг, сухай, бүйлс, мандлын цэцэг үрслүүлж байна

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж