Японы “Toyota” АНУ-ын “Tesla Motor”-той түншилнэ | News.MN

Японы “Toyota” АНУ-ын “Tesla Motor”-той түншилнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Японы “Toyota” АНУ-ын “Tesla Motor”-той түншилнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани АНУ-ын цахилгаан машины үйлдвэрлэгч “Tesla Motors” компанид 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийд гаргажээ. Тус хоёр компани цахилгаан машин үйлдвэрлэдэг түншлэлийн компани байгуулах тохиролцооны хүрээнд ийм арга хэмжээ авч байна. Энэ гэрээний дагуу “Toyota Motor” компани “Tesla” компанид 2.5 хувь эзэмших бөгөөд “Tesla” компани шинэ загварын машинуудаа “Toyota” компанийн Сан Франциско хотын ойролцоо байдаг үйлдвэрт үйлдвэрлэх болно. 2003 онд байгуулагдсан харьцангуй залуу “Tesla” компани энэ түншлэлээс олон зүйл хожно гэж ажиглагчид үзэж байна. Харин “Toyota” компани “Tesla”-гийн цахилгаан батерейны нарийн технологийг ашиглах болно.

Энэ алхам сүүлийн үед болсон элдэв асуудлаас болоод нэр хүнд нь унаад байгаа “Toyota”-гийн нэр хүндийг сэргээхэд туслах болно. “Toyota” компани дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани гэж тооцогддог бол “Tesla” компани ердаа 500 орчим ажилчинтай бөгөөд долоо хоногт дөнгөж 15 машин үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч ирээдүйд улам бүр газар авах цахилгаан машины зах зээл дээр хүчээ авах болно гэж “Tesla” компани найдаж байгаа гэж мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж