ОУВС Испанийн эдийн засагт санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

ОУВС Испанийн эдийн засагт санаа зовж байна

Олон улсын валютын сан /ОУВС/ Испанийн эдийн засагт сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд эдийн засгаа бүрэн сэргээхийн тулд хийх зүйл их байна гэж сануулж байна. Испани олон тооны сорилттой тулгарч байгаагийн дотор хөдөлмөрийн зах зээл болон банкны салбар нь хямралд ороод байгаа. Испанийн засгийн газар “Cajasur” банкийг дампуурлаас аврах санхүүжилт олгохоор амралтын өдрүүдэд шийдсэний дараахан ийнхүү ОУВС мэдээлэл хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Испанийн засгийн газар төсвийн алдагдлаа бууруулахын тулд төсөв танах шийд гаргасан.

Испанийн эдийн засагт шинэчлэл хийх хэрэгтэй байна гэж ОУВС анх удаагаа хэлж байгаа биш гэхдээ энэ удаа илүү яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж сануулж байна. Испанийн засгийн газрын төсвийн алдагдал одоо ДНБ-нийхээ 11 хувьтай тэнцэж байна. Европын орнуудын төсвийн алдагдал дээд тал нь гурван хувь байх ёстой гэсэн Европын холбооны шаардлагатай харьцуулбал энэ нь хол хэтэрсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт Испанийн засгийн газар 15 тэрбум еврогийн хэмнэлт хийх төлөвлөгөө баталсан бөгөөд үүний хүрээнд төсвийн албан хаагчдынхаа цалинг таван хувиар танасан. Испанид одоогоор ажилгүйдэл 20 гаруй хувь хүрч байна.

Испанийн эдийн засагчид засгийн газрын төсвийн алдагдал нь ДНБ-нийхээ 13.6 хувьд хүрээд байгаа Грекийн эдийн засгийн хойноос орох вий гэж болгоомжилж байгаа. Грекийн эдийн засаг авсан зээлээ буцааж төлж чадахгүйгээс бусад улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэн ОУВС болон 27 гишүүн улстай Европын холбоо хамтран 750 тэрбум еврогийн /975 тэрбум ам.долларын/ яаралтай арга хэмжээний сан байгуулсан. 750 тэрбум еврогийн 500 тэрбумыг нь Европын холбоо гаргаж байгаа бөгөөд 250 тэрбум еврог нь Олон улсын валютын сан гаргаж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж