
“Энэ гаригийг ажиглах явцдаа бид манай гариг дээр байдаггүй өөр төрлийн бодис байгааг илрүүлсэн” гэж Их Британийн “Open University” их сургуулийн багийн ахлагч Карол Хасвелл ярьсан.
“WASP-12b” гаригийг эрдэмтэд 2008 онд илрүүлсэн бөгөөд энэ гариг дэлхийгээс 600 гэрлийн жилийн зайд “Auriga” одны ордод байдаг ба дэлхийгээс 300 дахин том хэмжээтэй. Түүнчлэн жингийн хувьд манай нарны системийн хамгийн том гариг Юпитерээс 40 хувь том гэж үзэж байна. Энэ гариг тойрч байгаа одондоо маш ойрхон тул ердөө 24 цагийн дотор одоо тойрдог. Үүнтэй харьцуулбал манай гариг өөрийн систем одыг /нарыг/ ойролцоогоор 365 хоногт нэг тойрдог бөгөөд үүнийг нэг жил гэж хүмүүс бид тооцдог. Гариг одондоо хэтэрхий ойртвол залгиулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд мэддэг хэдий ч энэ үзэгдлийг анх удаагаа ажиглах боломжтой болж байна.
Т.Бадрах