
Хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хагалгааны дараах эмчилгээ хийгдэж, гурав хоног тутамд шинжилгээ өгч байгаа ажээ. Ихрийн өрөөсөн хүүгийн элэгний өвчин хүндэрч, гадаадад эмчлүүлэх болсон тухай мэдээг хүлээн авсан олон арван хүн түүнд тусалж, эмчилгээний зардалд хандив өргөснөөр М.Сайханбилэг хүү ийн хүнд хагалгааны ард гараад байгаа юм.
Ш.ЧИМЭГ