
Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдийн лам, хуваргууд хамтран маргааш могой жилийн засал, шинийн наймны буян хишгийн даллага авахуулж, ном хурах ажээ.
Шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолон “АСА” циркт 15.00 цагаас зохион байгуулах уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна.
Ш.ЧИМЭГ