ОХУ-ын Челябинск хотод солирын хэлтэрхий унаж, дэлхий даяар өдөржин одон орны тухай яриа өрнөлөө. Зарим хүн байгаль, дэлхий хүмүүст ямар нэг дохио өгч байна хэмээн түгшсэн байдалтай байгаа бол эрдэмтэд үүнд огт өөр тайлбар хийж байна. Уудам огторгуйд тэнэж явдаг солирын хэлтэрхийнүүд дэлхий дээр унах нь ховор үзэгдэл биш бөгөөд судлаачдын хувьд дасал болсон үзэгдэл юм. Харин хэр хэмжээтэй вэ, ямар хохирол учруулсан бэ гэдэг нь сонин. Челябинск хотод унасан солирын хэлтэрхийний хувьд ердийнхөөс бага зэрэг том, 50 фут орчим жинтэй. Өмнө нь 1908 он Оросын Тунгускт диаметрээрээ үүнээс 3 дахин том, жингээрээ 27 дахин хүнд солир унаж байжээ. Энэ нь Тунгускийн 80 сая модыг сүйтгэсэн гэдэг. Дэлхий дээр жил тутам олон солирын хэлтэрхий унаж байдаг ч тэдний ихэнхи нь усанд "газарддаг". Учир нь дэлхийн ихэнхи хэсэг буюу гуравны хоёрыг усан бүрхүүл эзэлдэг. Харин энэ мэт хот, суурин газар унасан нь л олны анхааралд өртдөг байна. Дэлхий "зочилсон" солирын хэлтэрхийнүүдийн үлдээсэн мөрүүд энэ мэт олон бий. Зарим нь он удаан жилийн дараа нуур болсон байдаг аж.
Эх сурвалж: www.24tsag.mn
1. Deep Bay, Канад.
2. Chicxulub, Мексик.
3. Barringer, АНУ.
4. Aorounga, Чад.
5. Босумтиви нуур, Гана.
6. Gosses Bluff, Австрали.
7. Mistastin нуур, Канад.
8. Kara-kul нуур, Тажикстан.
9. Manicouagan, Канад.
10. Цэнгэг ус нуур, Канад.