Хамгийн том авто зах дээвэр дээрээ уралдааны замтай байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Хамгийн том авто зах дээвэр дээрээ уралдааны замтай байна


“Формула-1” сонирхогчдын дийлэнх нь автомашины хорхойтнууд гэдэгтэй маргах хүн үгүй байх. Харин тэдний анхаарлыг гойд татах нэгэн төсөл хэрэгжиж байгаа нь дээвэр дээрээ авто уралдааны талбар бүхий авто худалдааны төв юм. Туркийн Станбул хотноо барьж буй Autopia Europia нэртэй асар том авто зах нь 6,6 га талбайтай, дэлхий дээрх хамгийн том авто худалдааны төв болохы бөгөөд 400 гаруй брэндийн 2426 загварын автомашиныг багтаах аж. Түүнчлэн 200 showroom, 48 авто үйлчилгээний төв, 42 даатгалын компани болон 24 банк байрлах гэнэ. Харин дээвэрт байрлах авто замыг уралдааны бус туршилтын жолоодлогын журмаар ашиглах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж