МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монголын төмөр зам /МТЗ/-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаас “МҮАН Засгийн газар гарах нь” гэсэн бор шувуу нисч эхэлсэн билээ.
Ямартай ч сар шинийн өмнө МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МҮАН-ын Бүгд их хурлыг товлон хуралдуулна хэмээн мэдэгдэж, Бүгд их хурлаар МҮАН Засгийн газраас гарах эсэх болон Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцана гэдгээ зарласан. МҮАН-ын Бүгд их хурал шинийн найманд хуралддаг уламжлалтай ч эх сурвалжийн хэлснээр өнөөдрийн байдлаар хурлын тов тодорхойгүй байгаа гэнэ.
Ш.ЧИМЭГ