Буйдантай жагсагчид 60 мянгаар торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Буйдантай жагсагчид 60 мянгаар торгуулжээ

Төрийн ордонд буйдантай суулт /жагсаал/ хийсэн МАН-ын гишүүд “дүрсгүйтсэн”-ийхээ төлөө 60 мянган төгрөгөөр торгуулжээ.

УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын гишүүд тус намын УИХ дахь бүлгийг байгуулсангүй хэмээн “эсэргүүцэл” илэрхийлж, улмаар Өвөрхангай аймаг дахь сонгуулийн маргааныг буруу шийдвэрлэж байна хэмээн үзэн, Төрийн ордонд буйдантай жагсаал хийсэн нь яах аргагүй өнгөрсөн жилийн улс төр дэх онцгой үзэгдлүүдийн нэг байсан.

Тэгвэл Төрийн ордны тухай хуулийн дагуу буюу Төрийн ордонд жаг­саал, цуглаан хийвэл дээд тал нь 60 мянган төгрөгөөр торгодог зо­хицуулалт ёсоор Төрийн ордны захиргаа, Хамгаа­лалтын алба буйдантай жагссан  МАН-ын 17 гишүүнийг тус бүр 60 мянган төг­рөгөөр торгосон аж. УИХ-ын Тамгын газрынхны хэлснээр бол торгуулийн мөнгийг  гишүүдийн ца­лин­гаас  суутгасан бололтой.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж