Ерөнхийлөгч Суданд “алба хаав”

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Суданд “алба хаав”

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа монгол цэргүүдээ эргэхээр энэ сарын 14-нд эх орноосоо мордсон билээ. 

Ерөнхийлөгч Суданд зочилж, цэргүүдтэйгээ уулзаж буй энэхүү зургийг жиргээчид Твиттер хуудаснаа нийтэлсэн байна. Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ийнхүү Судан улсад үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтайгаа ийн нэг өдрийг өнгөрүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж  тусгаар тогтноод удаагүй байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаа болон тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, цэргийн холбогч офицерууд, тус ажиллагааны хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцах зорилгоор тус улсыг зорьсон юм. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж