NASA солирын дэлбэрэлтийг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

NASA солирын дэлбэрэлтийг дүгнэв

Челябинск
мужийн агаар мандалд дэлбэрсэн солирын дэлбэрэлтийн хүч нь 300-500
килотонн байсан гэж Америкийн сансрын агентлаг NASA мэдэгдсэн тухай
Associated Press мэдээлэв. Энэ нь Хирошима хотод хаясан атомын
бөмбөгнөөс ойролцоогоор 20 дахин их хүчтэй байна гэсэн үг юм.

Солирын дэлбэрэлтийн цохилтын долгион Челябинск хотын олон байр сууцыг сүйтгэжээ.
                           Фото: Олег Каргополов / AFP
Жин
нь 10 мянган тонн, 17 метрийн урттай солир дэлхийн агаар мандалд 64
мянган км/цагийн хурдтай орж ирэн, 19-24 км-ын өндөрт дэлбэрлээ гэж Хойд
Америкийн сансрын агентлагийн мэдээнд өгүүлсэн байв. Энэ мэдээ нь
Оросын Шинжлэх ухааны академийн мэдээнээс арай өөр байгаа юм. Оросын
мэргэжилтнүүд солирын хурд цагт 54 мянган км байсан, 30-50 километрийн
өндөрт дэлбэрсэн хэмээн мэдэгдэж буй.

Солирын бороо Урал дээр
хоёрдугаар сарын 15-ны өглөө болж өнгөрсөн ба солирын хэсгүүд унасан
Челябинск мужид баасан гаригийн оройны мэдээнд дурьдсанаар 1200-гаад хүн
энэ үзэгдэлд өртөж, 50 нь эмнэлэгт хэвтсэн байлаа. Дэлбэрэлтийн
долгионы улмаас Челябинск хот болон бусад сурингуудад гурван мянга орчим
байр байшин эвдэрчээ. Челябинск мужийн захиргааны урьдчилсан 
үнэлгээгээр солирын борооны улмаас үүссэн хохирлын хэмжээ нэг тэрбум
орчим рубль болж байгаа бол Оросын Онцгой байдлын албаны тэргүүн
Владимир Пучков мужид ирж байдалтай танилцаад, материалын хохиролыг 400
сая рубль хэмээсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж