2012 DA14 сүүлт од дэлхийн дэргэдүүр өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

2012 DA14 сүүлт од дэлхийн дэргэдүүр өнгөрлөө

Сүүлт од 2012 DA14 дэлхийн дэргэдүүр
нисч өнгөрөв. Хоёрдугаар сарын 15-ны  орой сүүлт од дэлхийд хамгийн
ойртож ирэхдээ 27,7  километрийн  зайд хүрчээ. NASA-гийн сайтаар  2012
DA14 сүүлт одны нислэгийг шууд дамжуулсан байна.

                        Астероид 2012 DA14
Дэлхийд
хамгийн их ойртохдоо сүүлт од геостанционарын хиймэл дагуулын тойрог
замуудын дотор орж ирсэн байв. Гэвч тэр нь хиймэл дагуулуудад ямар нэгэн
нөлөө үзүүлсэнгүй.  “Дэлхийд хамгийн их ойртсон сансрын биет нь 2012
DA14 боллоо” гэж NASA мэдээлсэн байгаа. Энэ үйл явдал нь сансрын биетийг
дэлхий орчмын орон зайд судлах ховор боломжийг өглөө гэж NASA онцлон
тэмдэглэжээ. Астероид 2012 DA14 нь L  гэх спектралийн ангиллынх бөгөөд
2012 оны хоёрдугаар сарын 23-нд түүнийг Испанийн Мальоркийн одон орон
судлалын төв анх илрүүлсэн юм. 2012 DA14 нь 45 метрийн диаметртай, жин
нь 130-180 килотонн байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж