Сонгуулийн хуулиудыг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулиудыг нэгтгэнэ

УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах гурван ажлын хэсэг байгуулагдаад буй. Эдгээр ажлын хэсгүүд нь Монгол Улсын сонгуулийн хуулиудыг нэгтгэх, Улс төрийн намын тухай, намын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. Сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг нь УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулдаг нэгдсэн сонгуулийн системтэй болох зарчмыг судлах аж. Харин ултөрийн намын тухай, намын санхүүжилт нь намын гишүүнийг авлигад өртөх, авлигын мөнгөө намдаа хандивлах тохиолдол гардаг учраас сонгуульд ялалт байгуулсан нам улсын төсвөөс санхүүждаг байх боломжийг судлахаар ажиллаж байгаа юм байна.  Энэ хоёр ажлын хэсгийн дүгнэлтийн дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дордуулсан гэгдэх заалтыг засах эсэхийг шийдвэрлэхээр тус тус гурван ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгүүд нь холбогдох хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, шаардлагатай судалгааг хийж, үр дүнг УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд  багтаан танилцуулах үүрэгтэйгээр ажиллах аж. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид оржээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж