Пакистанд дахин аллага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Пакистанд дахин аллага үйлджээ

Пакистаны баруун өмнөд нутгийн Кветта хотын захын дүүргийн зах дээр дэлбэрэлт болж, 70 гаруй хүн амь үрэгдлээ гэж Agence France-Presse бямба гаригт дамжуулжээ.

Фото: AFP
Урьдчилсан мөрдөн байцаалтаад дэлбэрэх бодисыг ус зөөдөг авто цистернд байрлуулж, хоёр давхар байшингийн даацын баганын дэргэд тавьсан байжээ. Байшин нурж, нурангид олон хүн дарагдан, амиа алдсан байна. Мэргэжилтнүүд хэлэхдээ энэ ажиллагаанд 800 кг тэсрэх бодис хэрэглэсэн хэмээн тооцоолж байгаа аж. Байшингийн нуранги дор хүмүүс үлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа учраас хохирогчдын тоо нэмэгдэх бололтой. Орон нутгийн цагдаагийн ажилтны хэлснээр уг аллага шиитүүдийн эсрэг чиглэгдсэн болох нь тогтоогджээ.  Аллагын хариуцлагыг Лашкар-е-Жхангви (Lashkar-e-Jhangvi) гэдэг суннитийн хэт даврагчдын бүлэг өөртөө авчээ.

Шиитүүд Пакистаны  хүн амын тавны нэг буюу 180 сая орчим хүн болдог. Хүний эрхийн Human Rights Watch байгууллагын мэдээгээр шашны мөрргөлдөөний улмаас 400 шиит өнгөрсөн жил  алагдсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж