Талбайн теннисний French Open эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний French Open эхэллээ

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний улирлын хоёр дахь нь болох Францын нээлттэй тэмцээн эхэллээ.
Тэмцээний эрэгтэй, ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Британийн Энди Муррей эхний тойргийн тоглолтоо Францын Ричард Гаскегийн эсрэг хийж, таван сет ширүүн өрсөлдөж, 4-6; 6-7; 6-4; 6-2; 6-1 харьцаатай ялалт байгуулсан байна. Гаске удаа дараа гэмтэл авч, дээр нь сэргээшийн шинжилгээнд бүдэрч, хэсэг хугацаанд уралдаан, тэмцээнээс хөндий байсан юм. Гэхдээ тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ниццагийн тэмцээнд түрүүлсэн билээ. Гаске тоглолтын дараа “Их дуулгын тэмцээн үргэлж амаргүй байдаг, ялангуяа Муррейтэй таарсан тохиолдолд. Тэр үнэхээр тэмцэж тоглодог” хэмээн ярьжээ.
Мөн энэ үеэр аваргаа хамгаалахаар өрсөлдөж буй дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер Австралийн Петер Лукашийг 6-4; 6-1; 6-2-оор дараалан гурван сетэд буулган авснаар хоёрдугаар тойргийн тоглолтод өрсөлдөх эрхтэй болсон байна. Тэрбээр дараагийн тойрогт Колумбын Алехандро Фаллатай өрсөлдөх юм.
Түүнчлэн Сербийн Новак Жокович 6-1; 3-6; 6-1; 6-3-аар Казахстаны Евгений Королевийг хожсон бол Фернандо Гонзалез, Гаел Монфилс, Робин Хаасе нар мөн эхний учраагаа ялж, хоёрдугаар тойрогт шалгарсан байна. Мөн Томми Робредо, Жулиян Рейстер нар дараагийн тойрогт өрсөлдөх эрхтэй болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж