Шакира хүүтэйгээ тоглолт үзжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.16-нд нийтлэгдсэн

Шакира хүүтэйгээ тоглолт үзжээ

Дуучин Шакира ээж болоод удаагүй байгаа ч нялх хүүгийнхээ хамтаар найз залуу Жерар Пикегийн хөл бөмбөгийн тоглолтыг үзэхээр Испанийн  “Барселона” хөл бөмбөгийн багийн эзэмшдэг “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд очсон байна. Шакира төрөөд ердөө гурван долоо хоног болж буй Милан хүүгээ нялх хүүхдийн үүргэвчээр энгэртээ үүрч авахуулсан зургаа Twitter-тээ тавьж, “Хүү маань анх удаа гадуур гарч, аавынхаа тоглолтыг үзлээ” гэж бичжээ.
Өдгөө 36 настай Шакира өнгөрсөн сарын 22-нд Испанийн Барселона хотод амаржиж, 2,982 кг хүүтэй болсон билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж