Сүр дуулиант Crysis 3 айсуй

Хуучирсан мэдээ: 2013.02.16-нд нийтлэгдсэн

Сүр дуулиант Crysis 3 айсуй

Ирэх өдрүүдэд нээлтээ хийх видео тоглоомуудын дундаас аргагүй сүр хүч, нэр нөлөөгөөрөө ялгарч буй нь Crysis 3 билээ. Хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн Хойд Америк, Европ, Австрали, Японд нээлтээ хийх Crysis цувралын гуравдугаар анги нь өмнөхтэйгөө адил first person shooter жанрын нэг болон олон тоглогчийн горимтой тоглоом билээ. CryEngine 3 хөдөлгүүр дээр Crytek Frankfurt болон Crytek UK нарын хамтран хөгжүүлж, хэвлэгчээр нь хүчирхэг EA ажиллажээ.
Платформын хувьд их гурвал болох Microsoft Windows, Xbox 360, Playstation 3 дээр худалдаанд гарна. Тоглоом дээрээс та 2047 оны Нью-Йорк хотыг харах болно.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж