Видео тоглоомын ертөнц дэх аварга корпораци болох Activision Marvel entertainment нар хамтран гуравдугаар сард нэгэн тэсрэлт хийх тухайгаа зарлалаа. Энэ нь хүн аалзын ээлжит цуврал видео тоглоом болон хувирах тухай юм. Marvel хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд The Amazing spiderman киногоо гаргасныг та бүхэн санаж байгаа, тэгвэл энэ ангийг нь видео тоглоом болгон ирэх гуравдугаар сарын 5-8-ны хооронд худалдаанд гаргах гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн Nintendo-гийн Wii U консол дээр л гарах аж. Нийт 4 дискнээс бүрдсэн уг тоглоомыг 40 ам.доллараар худалдах гэнэ. Харин бусад идэвхтэй консолууд дээр ирэх жилийн өдий гэхэд бэлэн болгож хэрэглэгчдийн гар дээр хүргэх юм.
Т.ТҮВШИН