
Түүний бүтээсэн хүрэм нь нэн шинэ үеийн нано технологийн тусламжтайгаар эргэн тойрноо харахад туслах гэнэ. Учир нь хүрэмний ард нано технологиор бүтээгдсэн уян хатан камер суурилагдсан ба тэрхүү камерт харагдаж буй дүрсийг бугуйн дахь шингэн дэлгэц бүхий цагнаасаа харах боломжтой аж. Үүнийг ямар хүмүүст зориулан бүтээсэн нь одоохондоо тодорхойгүй. Учир нь загвар зохион бүтээгчийн үзэж байгаагаар ардахаа харахыг хүссэн хэн бүхэн хэрэглэж болох юм. Магадгүй энэ нь аль нэг салбарын онцгой мэргэжил эзэмшсэн хүмүүст хэрэглэгдэх ажлын хүрэм болох нь түүний бүтээсэн загварын зорилго байж болох.
Т.ТҮВШИН