Парламентын сэтгүүлчдийг сургана

Хуучирсан мэдээ: 2013.02.16-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчдийг сургана

Парламентын сэтгүүлчдийн холбоо, УИХ-ын Төсвийн байнгын хороо хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Энэ хүрээнд сэтгүүлчдийг санхүүгийн мэдлэгтэй болгох зорилгоор сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Анхны сургалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах юм байна. Сануулахад, Парламентын сэтгүүлчдийн холбоо нь өнгөрсөн жил Монголбанк, Сангийн яамтай хамтран парламентын сэтгүүлчдэд мөнгөний бодлого, инфляци, бонд, банк санхүү зэрэг олон сэдвээр үе шаттай сургалт зохион байгуулсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж