
Гэгээн хайрын Валентины баярын өдрөөр явуулсан интернэтийн судалгаагаар хамгийн хүчирхэг алдартан хосоор хөгжмийн ертөнцийн шилдэг хос Жей-Зи, Бейонси нар тодорчээ. Рэппэр Жей-Зи дуучин Бейонси нар анх 2002 онд нэгдсэнээс хойш өнөөг хүртэл алдар, амжилтын оргилд хамтдаа хүчин зүтгэж, олон ч Грэммийн эзэд болоод буй юм. Харин тэдний араас Кембрижийн гүн, хунтайж Уильям болон түүний хөл хүнд гэргий Кейт Миддлтон нар нэрлэгдсэн бөгөөд тэд хүмүүсийг хамгийн их догдлуулсан, хүчирхэг хосууд гэнэ. “E! Online”-оос явуулсан энэхүү интернэт санал асуулгын гуравдугаар байранд рэппэр Канье Уэст болон реалити од Ким Кардашиан нар орсон байна. Тэднийг ийнхүү хүчирхэг хосоор нэрлэх болсон нь Ким Кардашианы хөл хүнд болсонтой холбоотой хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Харин Холливудын сайхан хос ноён, хатагтай Смит буюу жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Брэд Питт, Анжелина Жоли нар 2005 оноос хамтран амьдарч, хүний өөрийн нийлсэн зургаан хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд кино урлагийн олон хүндтэй наадмын нэртэй шагналын эзэд болсон тэд уг жагсаалтанд зүй ёсоор багтах хүчирхэг хосууд билээ. Жагсаалтын тавдугаарт кантри дуучин Миранда Ламберт болон Блейк Шелтон нар оржээ. Хайрын дууны дууч шувуухайнууд сүүлийн үед хит уран бүтээлүүдээрээ кантри хөгжмийн нэр хүндтэй шагналуудыг гардах болсноор олны анхаарлыг татах болсон байна.





Хамгийн хүчирхэг алдартан хосуудын жагсаалт цааш нь :
6. дуучин Шакира болон хөл бөмбөгч Жерар Пике,
7. жүжигчин Эмили Блант болон жүжигчин Жон Крансински,
8. жүжигчин, модель Жоржиа Чапман болон продюссер Харви Вайнштейн
9. жүжигчин Женнифер Анистон болон Жастинм Теру
10. супер модель Жизель Бюндхен болон хөл бөмбөгч Том Брэди
11. поп дива Мэрайя Кери болон хөтлөгч Ник Кэннон
12. жүжигчин Кристен Стюарт болон Роберт Паттинсон
13. хөл бөмбөгч Дэвид Бекхэм болон дуучин Викториа Бекхэм
14. жүжигчин Лена Данхэм болон “Steel Train” хамтлагийн ахлагч, дуучин, гитарчин Жек Антонофф
15. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама болон Ерөнхийлөгч Барак Обама нараар үргэлжилжээ.
Б.АНХТУЯА