
Сар шинийн найман буюу нөгөөдөр Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдүүд лам, хуваргууд хамтран могой жилийн засал, шинийн найманы буян хишгийн даллага хурал ном хурна. Шинийн наймны билэгт сайн өдөр “АСА” циркт 15:00 цагаас эхлэх уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, Мамтуган хурж, буян хишигийн сан, даллага авч заслын номууд айлдах юм байна.