Орон нутгийн цагаар өнөө өглөөнөөс ОХУ-ын Урал орчмоор буусан солирын борооны дагуулсан гамшигт өртөж гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо
бараг 1000-д хүрсэн тухай "Associated Press" мэдээлэв. ОХУ-ын Дотоод
хэргийн яамны мэдээгээр 985 хүн ямар нэг байдлаар эмнэлгийн тусламж
авсан, тэдгээрээс 44 хүнийг эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа гэнэ. 10 тонн
орчим жинтэй гэгдэж буй солир ойролцоогоор 54 мянган км/цагийн
хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирсэн бөгөөд дэлхийн гадаргуугаас
30-50 км зайд хуваагдаж, бутарсан тухай ОХУ-ын Шинжлэх ухааны академиас
мэдэгдсэн байна. Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 09:20 цагийн орчимд
тэнгэрт ямар нэг биет хурдтай явж буй бичлэгийг Оросын телевизээр
нэвтрүүлсэн бөгөөд нар мандсаны дөнгөж дараахан эхэлсэн солирын бороо
тэнгэрт хурц гэрэл үүсгэж байсан гэнэ. Мөн солирын борооны улмаас байшин
барилгын шил, цонх бутран хагарч, нийт 3000 гаруй барилгын 100 мянган
кв.метр талбай бүхий шил, цонх хагарсан гэх мэдээллийг Челябинскийн
удирдлагууд өгчээ. Мужийн захирагчийн шийдвэрээр байгуулсан Шуурхай штабын мэдээгээр Челябинскийн дээгүүр өнгөрсөн солир Чебаркуль нуураас нэг
км-ийн зайд орших усан санд унасан байна.

Челябинск нь ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн зүгт
1500 км зайд оршдог, нэг сая гаруй оршин суугчтай юм байна.
С.ЦЭЛМЭГ