Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үр шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж шаардлагатай байна. Байгалийн жамаар үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүлд салалт их байна. Иймээс энэ асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал хандуулаач гэсэн саналыг иргэд хэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулж, хүүхдүүдийн сэтгэхгүйг хөгжүүлж, урам өгч баймаар байна гэсэн санал хэд хэд иржээ. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам “Олимпиад зохион байгуулах журам хараахан батлагдаагүй байна. Харин энэхүү журмын төсөлтэй http://www.meds.gov.mn/olimpiad гэсэн хаягаар орж танилцан саналаа хүргүүлэх боломжтой” гэсэн хариу өгчээ.
Энэ хугацаанд нийслэл хоттой холбоотой санал цөөнгүй ирсэн байна. Сар шинийн баяр болохоос өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийсэн талаар санал ирүүлсэн байна. Энэ шийдвэр иргэдийн зүгээс шүүмжлэл, дэмжлэгийн аль алиныг сонсчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.