Оскар Писториус найз бүсгүйгээ дөрвөн удаа бууджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Оскар Писториус найз бүсгүйгээ дөрвөн удаа бууджээ

Олимп болон Паралимпийн наадмын гүйлтийн аварга Оскар Писториус өчигдөр найз бүсгүй Рийва Стинкэмпийг буудан хөнөөсөн тухай дуулиан Өмнөд Африкийн төдийгүй дэлхий дахины хэвлэлийнхний онцлох сэдэв болоод байна. Одоогоор Оскар Писториусийн шүүх хурлын шийдвэрийг  хараахан олонд танилцуулаагүй байгаа учраас хэвлэлийнхэн түүнийг найз бүсгүйгээ буудсан эсэх талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа юм. Харин “Reuters” агентлагийн мэдээлснээр Оскар Писториус үүрийн 04-05.00 цагийн үед загвар өмсөгч найз бүсгүйгээ Претория дахь гэрийнхээ угаалгын өрөөний үүдэнд 09 мм-ийн буугаар толгой болон цээжин тус газар нь дөрвөн удаа буудан хөнөөсөн гэнэ. Түүнчлэн зарим эх сурвалжууд “илдэн дээр гүйгч” гэдгээрээ алдартай 26 настай Оскар Писториусыг  найз бүсгүй Рийва Стинкэмпийг  хулгайчтай андуурснаас буудсан байж магадгүй хэмээн мэдээлж байгаа аж.

Оскар Писториусын найз бүсгүй 30 настай Рийва Стинкэмп нь хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан дээд боловсролтой нэгэн бөгөөд загвар өмсөхийн хажуугаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг тэмцэгч байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж