Мазаалай өөрийн мэдээллийн сайттай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Мазаалай өөрийн мэдээллийн сайттай боллоо

Байгаль
орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг мазаалайг хамгаалах жил болгон
зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд улсын төсвөөс хөрөнгө гаргаж
мазаалайн тоо толгойг өсгөж үржүүлэх аргыг судлах, хамгаалах төсөл
хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус яамнаас мазаалайд зориулсан mazaalai.mn
сайтыг ажиллуулж эхэллээ. Энэ сайтаас мазаалай болон бусад Монгол оронд
нэн ховор амьтдын тухай мэдээлэл авах боломжтой юм. Мөн мазаалайг
хамгаалах төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх
мэдээллийг шуурхай авах нөхцөл бүрдүүлж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж