Пакистанд Америкийн дипломатч амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Пакистанд Америкийн дипломатч амиа алдав

Пакистаны нийслэл Исламабад хотод орших Америкийн Элчин сайдын яаманд ажилладаг нэгэн дипломатч эрэгтэй автын ослын улмаас амь үрэгдсэн тухай Associated Press мэдээлжээ. Америкийн Элчингээс мэдээлснээр тэрээр өчигдөр орой Исламабад хотод авто машинтайгаа явж байгаад пакистаны хоёр энгийн иргэний зорчиж явсан мотоциклтой мөргөлдсөн байна. Ослын улмаас Америкийн дипломатч эрэгтэй газар дээрээ амь үрэгдсэн бол мотоциклоор зорчиж явсан хоёр пакистан эрэгтэй хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Пакистанын албаныхны мэдээлснээр энэхүү ослын улмаас хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн тус улсын хоёр эрэгтэйн нэг нь гэмтлээ даалгүй нас барсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Америкийн Элчин сайдын яамнаас осолдсон дипломатч эрэгтэйн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд түүнийг хэн болохыг хараахан олон нийтэд зарлаагүй байгаа юм байна. Одоогоор энэхүү хэрэг дээр Пакистаны албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж