![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/2/4c6d6478e084c98b/4c542af99505ade4original.jpg)
Загварын ертөнцөд нэр хүндтэй моделиудын тоонд орох Эмбер Роуз сүүлийн үед стиль имиждээ эрс өөрчлөлт хийгээд байгаа билээ. Мэдээж дээрх яриа түүний үс засалтын шинэхэн хэв маягтай хамгийн их холбоотой. Өнгөрөгч оны есдүгээр сард хөл хүнд болсноо мэдэгдэж байсан тэрээр саяхан өөрийн Twitter-т ахлах сургуульд байсан үеийн зургаа болон одоогийн хэд хэдэн гэрэл зургуудаа тавьж фэнүүдтэйгээ хөгжилтэй яриа өрнүүлсэн байна. Тэрээр “арав гаруй жилийн өмнөх би болоод одоогийн Эмбер нарын хооронд асар их ялгаа байгаа шүү хэмээн Twitter-тээ бичжээ.
Түүнчлэн Эмбер “хөл хүнд болсон ч надад ямар нэг бэрхшхээл хэцүү зүйл огтхон ч тохиолдохгүй байгаа. Харин ч илүү чөлөөтэй, байж хүссэн зүйлээ хийхийг хичээдэг” тухай мөн бичсэн байна. Өдгөө 29 настай Эмбер өнгөрөгч онд Wiz Khalif нэрээрээ алдартай рэппэр Камерон Томазтай сүй тавьсан юм. Хосууд хамгийн сүүлд энэ сарын арванд Лос-Анжелос хотноо зохион байгуулагдсан Грэммийн шагнал гардуулах ёслолд хамтдаа очиж олны анхаарлыг татаж аммжжээ.
Э.АНХТУЯА