Эдитийн эгч Йоханна нь Аргентины загвар өмсөгч байсан бөгөөд өнгөрсөн 2010 онд Санта-Крус мужийн Пико-Трункадо хотод цээжин тус газраа хоёр удаа буудуулж нас барсан байдалтай олдсон байна. Тухайн үед Аргентины цагдаагийн газраас Йоханнагийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн түүний экс найз залуу Виктор Синголани болон тухайн үед бүсгүйтэй үерхэж байсан Маркос Диас нарыг баривчилсан байна. Дараа нь Аргентины прокуророос бүсгүйн найз залуу Маркос Диасыг энэ хэрэгт буруутгах хангалттай нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар сулласан аж.
Эдит Касас нь найз залуу Виктор Синголанийг ихэр эгчийнх нь амийг хөнөөсөн гэдэгт огтхон ч итгэхгүй байгаа бөгөөд түүнийг хилсээр хорих ял эдэлж байгаа хэмээн үздэг байна. Харин Эдит Касасын ээж Марселина дел Кармен Орелла охиноо эгчийг нь хөнөөсөн алуурчинтай гэрлэсэнтэй эвлэрч чадахгүй байгаагаар барахгүй түүнийг эрүүл эсэхэд эргэлзэж, сэтгэл мэдрэлийн эмчид хүртэл үзүүлсэн байна.
Харин сэтгэл мэдрэлийн эмч нар Эдит Касасыг эрүүл гэдгийг нотолсноор тэрээр Виктор Синголанитай ийнхүү гэр бүл болсон аж. Виктор Синголани хуримын ёслолдоо гав зүүж, цагдаа нараар хагалзуулан ирсэн бөгөөд ёслолын дараа түүнийг буцаан шорон руу аваачсан байна. Олны дургүйцэл, эсэргүүцэл дунд гэр бүл болсон хос хоёр хүүхэдтэй болохыг маш их хүсч байгаа боловч Виктор Синголанийг суллагдах хүртэл түр хүлээхээр тохиролцсон тухай Associated Press мэдээлжээ.