![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2012/4/efb279cefae321cd/ebb4c8ae31f8f2dfbig.jpeg)
нэрэмжит улсын нэгдүгээр сургуулийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. Тус сургуулийн ойг угтаж
Улаанбаатар хотноо буй үе, үеийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн
тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр ОБЕГ-ын
харьяа “Аврагч” спорт клубын
зааланд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн хоёрдугаар
сарын 28-ны өдөр Тусгаар тогтолын ордны нэг давхарт байрлах Залуус хөгжлийн төвийн хурлын
танхимд болно.
Шагнал:
I байр /эрэгтэй, эмэгтэй/ Алтан медаль, цом, өргөмжлөл, тус бүр 350,000 төг
II байр /эрэгтэй, эмэгтэй/ Мөнгөн медаль, өргөмжлөл, тус бүр 250,000 төг
III байр /эрэгтэй, эмэгтэй/ Хүрэл медаль, өргөмжлөл, тус бүр 150,000 төг
Эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг тодруулж өргөмжлөл, цом, мөнгөн шагнал
Жич: Тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд зөвхөн Дорнод аймгийн Н.Ф.Гастеллогийн нэрэмжит Монгол улсын шилдэг менежменттэй, Улсын тэргүүний 1-р сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид оролцоно. Баг тамирчдын мэдүүлэгт бичсэн нэр, хувийн дугаар зөрөх, баримтаар баталгаажсан тохиолдолд тухайн тамирчин болон багийг тэмцээнээс шууд хасна. Тэмцээний цагийг нарийн баримтална. Хэрэв 5 минут хүлээгээд баг бүрэлдээгүй тохиолдолд дутуу хүнтэйгээр тоглуулах буюу хожлыг эсрэг багт өгнө. Тэмцээний явцад гарсан маргаантай асуудлыг тухай бүрд нь техникийн комисс болон ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ronzonsol@yahoo.com болон 99975598, 91912938 дугаараас авна уу.
Ч.БОЛ