Коммунизмын хар ном нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Коммунизмын хар ном нээлтээ хийнэ

Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, орчуулагч Я.Дүгэр “Коммунизмын хар ном”-ыг орос хэлнээс монгол хэлнээ орчуулсан бөгөөд номын нээлт энэ сарын 22-ны өдрийн 14 цагт Интерном дэлгүүрт болох юм байна.
 
Коммунизмын хар ном Европын орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаачдын олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн аж. Коммунист орнуудын олон жил нууцлагдсан архивын материалуудад суурилан бүтээжээ. Харин англи хэлнээс энэхүү номыг ОХУ-ын найман орчуулагч орчуулж, уран зохиолын редактороор томоохон мэргэжилтнүүд ажиллаж нийтдээ 20 гаруй хүн оролцсон байна. ОХУ-ын хувьд Коммунизмын хар номыг хот тосгод, сургуулиудын номын сангуудад үнэ төлбөргүй тарааж коммунизмын хор уршгийг ард түмэндээ ойлгуулж, таниулах зорилго агуулж төрийн бодлогын хэмжээнд томоохон төсөл боловсруулж хэрэгжүүлсэн түүхтэй.
 
Дэлхийн эрдэмтэн судлаачид Коммунизмын хар номыг нь марксист ленинист сургааль буюу бусдын үзэл санааг нухчин дарахыг зорьж өмчгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бурхан шашингүй, хүн төрөлхтөнийн нийтлэг ёс суртахууныг уландаа гишгэж, уламжлалт төрт ёс, хуулийг гажуудуулдагаараа коммунизм нь угаас гаж, ялт тогтолцоо байсан гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахыг зорьж бүтээсэн байна.

Харин орос хэлнээс монгол хэлнээ Коммунизмын хар номыг орчуулсан Я.Дүгэр гуайн хувьд орчуулах санаа 2009 онд төрсөн гэдэг. Анх Нацагдоржийн нэрэмжит номын сангаас орос хэл дээр энэхүү номыг уншсан аж. Орос хэлнээс монгол хэлнээ орчуулагдсан Коммунизмын хар ном нь 79 хэвлэлийн хуудастай бөгөөд орчуулагч бүтээл дээрээ хоёр жилийнхээ хөдөлмөрийг зарцуулжээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж