Ерөнхийлөгч Н.Өнөдэлгэрт үзэг бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Н.Өнөдэлгэрт үзэг бэлэглэв

“Universe Best Songs-2010” фестивалийн үзэгчдийн хамгийн хайртай оролцогчдын нэг 16 настай Н.Өнөдэлгэрт Ерөнхийлөгч үзэг бэлэглэв. Саяхны нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдож оролцож өнгөрсөн жилийн шилдэг 25 оролцогч болон, энэ жилийн шилдэг 25 оролцогчтой уулзаж ярилцсан юм. Энэ үеээр Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай эхнэр тэргүүн хатагтай Болормаа оролцогч Өнөдэлгэрийн шүтэн бишрэгч болсон. Намайг өглөө гарахад л Өнөдэлгэр гэж хүү байгаа гэж захиж байсан” гэв. Харин нэвтрүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Өнөдэлгэр хүүд өөрийн үзгийг бэлэглэсэн юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж