Монголын зохиолчдын эвлэл өнөөдөр “Туул” ресторанд ахмад зохиолчдоо хүлээн авч, хүндэтгэлийн золголт хийлээ. Хүндэтгэлийн золголтонд Монголын зохиолчдын ахмадууд болон МЗЭ-д ажиллаж байсан настан буурлууд хүрэлцэн ирсэн юм. Хоёр зуун, хоёр нийгэм дамжсан монголын зохиолчдын төв байгууллагын үе үеийн удирдлагууд, нэг насаа бичих, туурвихад зориулсан ахмадууд нэг дор цугласан нь энэ байлаа. Хүндэтгэлийн цайллагыг нээж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав нээж үг хэлэхдээ: “Бүтэн жилийн туршид ахмадууд маань энэ өдрийг догдлон хүлээдэг” хэмээсэн юм. Үнэхээр ч ахмад зохиолчид маань биесээ санасан сэтгэлээ дэвтээж, усан могой жилийнхээ сар шинийн золголтыг хийлээ.
Т.ДАРХАН