Стив Мартин 67 насандаа аав болжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Стив Мартин 67 насандаа аав болжээ

Нэрт жүжигчин Стив Мартин 67 насандаа анхныхаа үрийн зулайг үнэрлэж аав болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ. Стив болоод түүний эхнэр Энние Стрингфиелд нар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Лос-Анжелост хүүхдээ төрүүлсэн талаар хамгийн анх New York Post мэдээлж байсан ч энэ талаар кино од өөрөө албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байсан юм. Харин саяхан Стивийн хэвлэлийн төлөөлөгч People.com-д ярилцлага өгөх үеэрээ нэрт жүжигчний гэр бүл шинэ хүн угтаж авсан тухай баяртай мэдээг кино сонирхогч түүний фэнүүдэд  дуулгасан  байна.

Мартин, Стрингфиелд нар хүүхдийнхээ хамтаар одоогоор Лос-Анжелост амьдарч байгаа гэнэ. Одоогоос арван жилийн өмнө үзэгчдийг байлдан дагуулж байсан “Cheaper by the Dozen” нэртэй инээдмийн кинонд олон хүүхэдтэй аавын дүрд тоглож байсан Мартин амьдрал дээр харин ганц ч хүүхэдгүй байсан юм. Жүжигчин, дуучин гээд олон  бүсгүйтэй нэр холбогдож хоёр ч удаа гэрлэж байсан Мартин 2007 онд одоогийн эхнэр Стрингфиелдтэй гэрлэсэн байна.

   
Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж