Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

1990-ээд оны сүүл үед хүчээ авч байсан Tamagotchi тоглоом дахин шинэчлэгдэн гарчээ.

Энэ удаад андройд үйлдлийн системтэй гар утас, таблетуудад зориулсан хувилбараар бүтээгдсэн байна.

Bandai Co. болон Sync Beatz Entertainment-ын хамтын бүтээл болох энэхүү тоглоомын арр "Tamagotchi L.i.f.e.” нэртэйгээр гарчээ.

“Бид тоглоомоо илүү өнгөлөг бас сонирхолтой байдлаар шинэчлэн өөрчилсөн. Тун удахгүй Apple-ын төхөөрөмжүүд дээр ажиллах хувилбараа гаргахаар ажиллаж байна.

Цаашдаа улам илүү сайжруулалт хийж, үргэлж шинэчилж байх болно” хэмээн үйлдвэрлэгчид нь мэдэгджээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж