
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний дийлэнхийг буюу 60 гаруй хувийг топ төрлүүд гэгддэг жүдо, чөлөөт, бокс, буудлагын баг эзэлж буй юм. Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь жүдогийн шигшээ баг. Тодруулбал, жүдогийн шигшээ багийг эрэгтэй 15, эмэгтэй 8, мөн залуучуудын шигшээ баг дөрвөн тамирчинтай байхаар баталжээ.
Монгол Улсын шигшээ багт ажиллах дасгалжуулагчдын нэрсийг танилцуулъя.
- Жүдо: Ардын багш О.Балжинням /багийн ахлах дасгалжуулагч/, Гавьяат тамирчин Д.Баттулга /ахлах дасгалжуулагч-эрэгтэй баг/, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Ш.Цэвэлмаа /ахлах дасгалжуулагч-эмэгтэй баг/, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
- Бокс: Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг /ахлах дасгалжуулагч/, Спортын дэд мастер Э.Сайнбилэг, Спортын мастер Б.Эрдэнэбаяр
- Байт харваа: ОУХМ Ж.Нарантуяа /ахлах дасгалжуулагч/, Спортын мастер Ю.Ганзориг
- Буудлага: Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат /ахлах дасгалжуулагч/, ОУХМ С.Адилбиш, ОУХМ Ж.Ганхуяг
- Хөнгөн атлетик: Спортын мастер А.Амгалан
- Тэшүүр: Спортын мастер Д.Энхбаяр
- Цана: ОУХМ Д.Баттулга
- Таэквондо: ОУХМ Н.Эрдэнэбаатар
- Шатар: Их мастер Д.Шаравдорж
- Хүндийг өргөлт: Спортын мастер Я.Дөрвөнжин
- Гимнастик: ОУХМ Ц.Алтантөгс
- Пара жүдо: Спортын мастер Б.Нарантуяа
- Пара буудлага: ОУХМ В.Ганцоож
- Пара байт харваа: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав
- Пара хөнгөн атлетик: Спортын мастер П.Пүрэвсүрэн
- Пара цана: Спортын мастер Ж.Дашдондог
С.ЦЭЛМЭГ