Францын MotoGP-д Лорензо түрүүлэв | News.MN

Францын MotoGP-д Лорензо түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Францын MotoGP-д Лорензо түрүүлэв

Мотоспортын MotoGP ангиллын улирлын гурав дахь гараа өнгөрөгч ням гаригт Францын Ле-ман хотноо болж, Испанийн Хорхе Лорензо түрүүлснээр дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд тэргүүллээ бататгаж чадлаа. “Yamaha” багийн тамирчин тэрбээр дэлхийн аварга Валентино Россигийн араас гарааны хоёроос уралдаанаа эхлүүлсэн боловч долдугаар тойрогт түүнийг гүйцэж, улмаар зургаан секундээр түрүүлж, барианд орсон байна. Харин түүний багийн анд Росси хоёрдугаарт, “Honda”-гийн Андреа Довизиосо гуравт хурдалжээ.
Лорензогийн төрөлх нутаг Испанид болсон улирлын хоёр дахь гараанд тэрбээр түрүүлсэн бөгөөд ерөнхий дүнгээр 70 оноотой тэргүүлж байна. Харин түүний араас Росси 61 оноотой удаалж байгаа юм.
Францын гараанд Ники Хейден дөрөвт, Дэни Педроза тавд, харин зургадугаарт Марко Меландри хурдалжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Babuul 2010-05-25 203.169.48.121

Tselmeg chamd bayarlalaaiim medeelel bainga oruulh bgaarai 46 Valentino Rossi lag shuuAlooraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж