Бөхийн спортыг дорд үзэж байна гэлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Бөхийн спортыг дорд үзэж байна гэлээ

Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах тухай шийдвэр олон хүний гайхшралыг төрүүлж, дургүйцлыг хүргэж байгаа бололтой. Орос улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков ОУОХ ны зуны ХХ Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах шийдвэрийг гайхшруулсан шийдвэр гэжээ. Тэрээр “Олимпийн наадмыг бөхийн барилдаангүй” төсөөлөхийн аргагүй юм“ гэж өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнчлэн “Бид ОУОХ-ны гаргасан Олимпийн тоглолтуудаас бөхийн барилдааныг хасах шийдвэрийг өөрчлүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна. Орос улсын ОХ-ны өмнөөс Олимпийн тоглолтуудын хөтөлбөрт бөхийн барилдааныг хадгалан үлдээхийг ОУОХ-нд хандаж байна“ гэж мэдэгдлээ. Мөн  ойрын үед ОУОХ-нд албан ёсны захидал илгээнэ гэж нэмж хэлжээ.

Харин Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицы Олон улсын лимпийн хорооны гүйцэтгэх хорооны Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах тухай зөвлөмжийг алдаатай хэмээн нэрлэв. Тэрээр “Ийм шийдвэр нь дэлхий дахинд түгэн дэлгэрсэн спортын төрлийн нэр хүндийг унагахад  хүргэх болно. Мөн энэ нь мэдээж хэрэг, эрт үеэс уламжилж ирсэн дэлхий дахинд нэр хүндтэй бөхийн спортыг дорд үзэж байна" гэжээ.

Н.БАТАА
Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж