Пинк аялан тоглолтоо эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Пинк аялан тоглолтоо эхлэв

Хөгжмийн ертөнцөд өөрийн дүр төрх стиль имижээр ялгардаг дуучин Пинк “The Truth About Love” аялан тоглолтоо лхагва гаригийн орой Аризонагийн Финикс хотоос эхэлсэн байна. “US Airways Center”-т болсон циркийн гэмээр сонин содон үзүүлбэрүүдээр дүүрэн энэхүү тоглолтоо  нэрт дуучин “The Truth About Love” уран бүтээлээрээ эхлүүлсэн бөгөөд тоглолт өндөрлөх хүртлээ фэнүүдийн баяр хөөр, алга ташилтаар дүүрэн үргэлжилсэн аж. Пинк хамгийн сүүлд 2010 онд өөрийн аялан тоглолтыг хийсний дараа анхныхаа хүүхдийг төрүүлж хувийн амьдралдаа ихэнх цагийг зарцуулах болсон билээ.
 
Харин түүний энэ удаагийн аялан тоглолт фэнүүдээ удаан хугацаанд хүлээлгэсэн хамгийн сүр дуулиантай шоу тоглолтуудын нэгд зүй  ёсоор багтаж байгаа юм. Тоглолтын туршид Пинк олсон хамгаалалт бүхий өмсгөлтэй үзэгчдийн дээгүүр дуулахаас эхлээд түүний стиль имиж, хувцаслалт, амьд хөгжим гээд бүх зүйл маш сэтгэл хөдөлгөм байсан аж.  Тэрээр “The Truth About Love” аялан тоглолтоо Хойд Америк, Европоор үргэлжлүүлж энэ оны есдүгээр сарын таванд Австралийн Сидней хотод өндөрлөх юм байна.
 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж