Ану хатан бол 1696 онд одоогийн Улаанбаатар хотоос 4 5км зайтай Тэрэлжийн Зуун мод гэдэг газар Oйрадын Хаан Галдан Бошгот, манжийн Энх-Амгалан хааны гурван замын цэрэгтэй хийсэн шийдвэрлэх тулалдаанд амь насаа алдсан баатарлаг эмэгтэй, түүхэн хүн. Ану хатан Монголын тусгаар тогтнолын төлөө шийдвэрлэх тулалдаанд амь насаа зориулахаар эрслэн шийдэж, мориндоо бугын баг зүүлгэсэн гэсэн домог бий. Ийнхүү Монголын тусгаар тогтнолын төлөө тулалдааны талбарт амь эрсэдсэнээрээ Ану хатан Монголын түүхэнд мөнхөрсөн, төр барьж байсан бусад олон хатдаас ялгардаг.
Галдан хаанд тоглосон жүжигчин М.Мягмар, Ану хатан буюу дуучин Д.Отгонжаргал, Ахай хатанд тоглосон мисс Б.Бадамцэцэг, Сэвдэнбалжир буюу А.Алтанхуяг (“Тусгай салаа” киноны Сүлд) нар өдөрлөгийн үеэр үзэгчидтэйгээ уулзах аж.
Мөн Галдан хаан, Ану хатны дүртэй төрөл бүрийн хуанлийн худалдаа, киноны гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлтгэсэн байна.