Халдварт өвчний 240 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Халдварт өвчний 240 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт 10 төрлийн халдварт өвчний 240 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд вирус гепатит 36, цусан суулга 33, гар, хөл, амны өвчин 129 гэх мэт өвчин илэрчээ. ХӨСҮТ-ийн тандалтаар 29 цэцэрлэгийг сонгон авч агшингийн судалгаа хийсэн бөгөөд цэцэрлэгүүдэд Гар хөл амны өвчний анхны тохиолдол өнгөрсөн сарын 18-нд гарч, 16 цэцэрлэгт нууц үеийн хугацаанд халдвар дамжин голомтолж гарсан байна. Өнөөдрийн байдлаар тус өвчний халдвар авсан байж болзошгүй 6600 хүүхдэд өрхийн болон цэцэрлэгийн эмч нар өдөр тутмын үзлэг хийж, сэжигтэй тохиолдлыг илрүүлэн эмчийн хяналтанд аваад байна. Энэ сарын 20-ноос эхлэн 24 цагийн утас ажиллуулж, (455388), халдвар судлагч эмч нар хуваарийн дагуу  аймаг, орон нутгаас өвчлөлийн мэдээ авах, зөвлөгөө өгч, хүлээн авсан мэдээгээ нэгтгэн МХЕГ, ЭМЯ-нд өдөр тутамд хүргүүлж байгаа аж. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж