
Өнгөрсөн даваа гаригт буюу өчигдөр нийслэлд 94 эх амаржсан байна. Түүний 46 нь хүү, 48 нь охин байна. Үүнээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 27 эх амаржсаны 11 нь хүү, 16 нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 30 эх амаржсаны 16 нь хүү, 14 охин төржээ. Харин Хоёрдугаар амаржих газарт 24 эх амаржсанаас 13 хүү, 11 охин, гуравдугаар амаржих газарт 13 эх амаржсанаас зургаан хүү, долоон охин мэндэлжээ.
Д.Долгор