Нарантуул захын шорлогноос гурван хүн хорджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Нарантуул захын шорлогноос гурван хүн хорджээ

Нарантуул захын зүүн төв хаалганы хажууд зарж байсан шорлогоос энэ сарын 20-ны 13:00 цагт хоёр ширхгийг худалдан авч, орой гэртээ 20:00 цагийн үед халааж идсэн гэх БЗД-ийн 13 дугаар хорооны нэг гэр бүлийн гурван хүн “хоолны хордлого” оноштойгоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Шорлог идсэнээс хойш суулгах, бөөлжих, гэдэс базлах, ам цангах, сульдах, халуурах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрч, энэ сарын 22-ны 13:00 цагт халдвартын эмнэлэгт хэвтэн, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа аж. Үүнээс үзвэл иргэд чанаргүй хүнсээр хоол хийж, түүнийг нь идэж хэрэглэн хордон өвчлөж, хордож өвдсөн тэдэнд тусламж үзүүлэх зэргээр төрөөс үрэлгэн зардал гаргах зэрэг дүр зураг манай нийгэмд нэгэнт тогтжээ. Хоол хийж байгаа нь ч хүнд хоол болохоор юм хийх хэрэгтэй байгааг, авч идэж байгаа нь ч хор болохооргүй юм сонгож идээч гэдгийг энэ анхааруулмаар байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж