Ирэх сарын нэгнээс нөөцийн мах дуусна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ирэх сарын нэгнээс нөөцийн мах дуусна

Өнгөрсөн сарын дунд үеэс нөөцийн
мах худалдаанд гарч, нийслэлчүүд тодорхой хэмжээгээр махны хэрэгцээгээ
хангаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нөөцөлсөн
2800 тонн махны 2107 тонныг худалдаанд гаргасан байгаа талаар Монголын
махны холбооны гүйцэтгэх захирал Л.Лхачинбал мэдээлж байна.

Нөөцийн
махыг “Хүчит шонхор” захад шөнийн цагт бөөний үнэ 4000 төгрөгөөр зарж
борлуулж байна гэсэн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу түүнээс тодруулж
асуухад “Нийслэлийн нийт хүн ам өдөрт 200 гаруй тонн мах хэрэглэдэг
бөгөөд нөөцийн махнаас өдөрт 167 цэгт 75 тонн мах зарж, борлуулж байна.
Мөн мах борлуулж буй цэгүүдтэй нэг хүнд таваас дээш кг-аар
худалдаалахгүй гэсэн гэрээг байгуулсан. Нийслэлийн Захирагчийн ажлын
алба, Монголын махны холбооноос хангалттай хэмжээнд хяналт тавин ажиллаж
байгаа болохоор борлуулах цэгүүдээс гадуур худалдаалах боломж байхгүй”
гэж үзэж байна. Ирэх сарын нэгэн гэхэд нөөцийн мах дуусах тооцоо гарч
байгаа юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж